Number 93
Аврагч Есүсийг бид магтана
Аврагч Есүсийг бид магтана
1. Ариун цусаа Калварт урсгаж,Амьдрал өгөөд хальсанАврагч Есүсийг бид магтана.Алдрыг нь хүндэлнэ.
2. Авралын захиас тээсээр ТэрБулшнаас эргэн ирэв.Алдаст хүлэгдсэн хүмүүсийгТэнгэрийнхэн рүү урив.
3. Үхэл тамаас түлхүүр булаан,Хорт могойг няц гишгэв.Үүдээ нээ, одогсдыг буцааХэмээн Тэр тушаасан.
4. Гэм нүглийн төлөөх золиосыгБэлгэдсэн талх, усыгГэгээнтнүүд хүртэхдээ, ТүүнийгБайнга санан гэрчилнэ.
Үг: Ричард Оллридж, 1815–1896
Ая: Жозэф Коослэтт, 1850–1910