Number 97
Бурхан биднийг хайрласан тул
Бурхан биднийг хайрласан тул
1. Биднийг ихэд хайрласан тулБурхан Христ Есүсийг илгээв.Бурханд хүрэх цор ганц замыгБидэнд Тэрээр харуулсан юм.
2. Бурханы хүмүүн болон ирж,Бэрх зовлонг хүслээрээ үүрсэн.Гэм зэмгүй ариун Тэр нөгчиж,Гажсан хуулийн төлөөс болсон.
3. Ямар их тэнгэрлэг хайр вэ!Яавч би үүнд талархаад баршгүй.Зүрх сэтгэлдээ намайг багтаан,Золиосыг Тэрээр өргөсөн.
4. Хүү нь эцэгтээ захирагддаг шигХүслийг нь үг, үйлсээр дагая.Ариун Нэгэнээс хүүгийн хувьд биАливаад хэрхэн үйлдэхийг сурдаг.
5. Эзэний өргөсөн цус, биеийгЭнэ ариун ёслол төлөөлдөг.Үргэлж Түүнийг дурсан санадгааҮүнээс би хүртэж харуулъя.
Үг: Эдвард П.Кимбал, 1882–1937
Ая: Алэксандэр Шрайнэр, 1901–1987. © 1948 IRI