Number 98
Би гайхширна
Би гайхширна
1. Би Есүсийн агуу хайрыг гайхширан биширнэ.Бэлэглэсэн тэр их ач ивээлд нь алмайран байна.Тэр гэмт миний төлөө зовж, цусаа урсган, хальсан.Тийн цовдлогдсоныг мэдээд би балмагдан чичирлээ.
Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тулАмиа өргөөд хальсан!Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!
2. Бардам, тэрслүү бодгалийг минь Тэрбээр аврахаарБурханы сэнтийгээсээ буусанд нь би гайхширна.Гэм нүгэлт биднийг хүлээн авч, өмгөөлж, гэтэлгэн,Гайхам хайраар хайрлан, энэрсэнд нь гайхширна.
Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тулАмиа өргөөд хальсан!Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!
3. Гараа хадуулж, цусаа урсган, төлөөсийг төлсөнГэтэлгэгчийн нигүүлсэл, хайрыг мартана гэж үү?Үгүй, Бурханы сэнтийд Түүний хөлд сөгдөх хүртлээӨршөөлийн суудлын өмнө Түүнийг магтан дээдэлнэ.
Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тулАмиа өргөөд хальсан!Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!
Үг ба aя: Чарльз Х.Гэбриэл, 1856–1932