Number 111
Тэнгэр элч нарын дуу
Тэнгэр элч нарын дуу
1. Тэнгэр элч нарын дуулах нь
Тэнгэрээс хээр талд сонсогдоно.
Тэдний баяр баясгаланг
Тэртээх уулс цуурайтуулна.
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
2. Хоньчид оо, та нар юунд баясан,
Хөгжин цэнгэн дуулна вэ?
Хөөрөн баясах дууны тань
Хөг эгшгийг юу өгнө вэ?
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
3. Бэтлэхэм рүү хурдан ирж,
Бяцхан Есүсийг хараач.
Бүхний Хаан болж мэндэлсэн
Бурхан Эзэнд сөгдөцгөө.
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
Дээдийн Дээд Бурханыг бүгдээр магтъя.
Үг: Христийн мэндэлсний баярын франц дуу, ойр. 1862
Ая: Христийн мэндэлсний баярын франц дуу