1. Сүргийнхээ хонь бүрийг ХоньчинСэтгэлээсээ хайрладаг.Аминчлан хайрлах Түүний хайрАлт эрдэнээс илүү билээ.Алдагдсан “өөр” хоньдоо ч ТэрээрАмин зүрхнээс хайрладаг.Сүрлэг уул, цавчим хадаар хайж,Сүрхий гүн ус руу ч ордог
Тамирдан цөлөөр тэнүүчлэх,Тэд бээрч, дааран, цангаж байна.Туслан аврахаар яарсаар ТэрТэднийг сүрэгт нь авчирна.
2. Сүргийн хурга бүрийг ХоньчинСэтгэлээсээ хайрладаг.Бэлчээр дээрээс зарим нь дайжиж,Бээрч дааран, цангаж өлсдөг.Сайн Хоньчин сайх төөрсөн хургааСанаа тавин хайсаар байна.Хөөр баяртайгаар тэднийг авч ирж,Хэт их үнээр аварчээ.
Тамирдан цөлөөр тэнүүчлэх,Тэд бээрч, дааран, цангаж байна.Туслан аврахаар яарсаар ТэрТэднийг сүрэгт нь авчирна.
3. “Ерэн есөн” хонийг ХоньчинСэтгэлээсээ хайрладаг.Тамирдан, цөлөөр тэнүүчлэхТөөрсөн хоньдыг хайрладаг.Сонс! Тэрээр цөхрөлтгүй дуудаж,Сэтгэлээсээ гуйсаар байна.“Хорооноос минь төөрсөн тэднийгХайхад туслахгүй гэж үү?”
Тамирдан цөлөөр тэнүүчлэх,Тэд бээрч, дааран, цангаж байна.Туслан аврахаар яарсаар ТэрТэднийг сүрэгт нь авчирна.
4. Урин дуудах бэлчээр ногоон,Ус мөрний урсгал дөлгөөн.“Тэгье, ерөөлт Эзэн минь!” гэжТанд таалан хариулъя, бид.Дулаан хайраа бидэндээ өгч,Туслах хоньчноо болгоно уу.Бэдрэн тэнэх хоньдыг Тань хайя,Биднийг цөл рүү илгээгээч.
Тамирдан цөлөөр тэнүүчлэх,Тэд бээрч, дааран, цангаж байна.Туслан аврахаар яарсаар бид.Тэднийг сүрэгт нь авчирна.
Үг: Мари Б.Вингэйт, 1845–1933
Ая: Виллиям Ж.Көркпатрик, 1838–1921