1. Сүргийнхээ хонь бүрийг Хоньчин\nСэтгэлээсээ хайрладаг.\nАминчлан хайрлах Түүний хайр\nАлт эрдэнээс илүү билээ.\nАлдагдсан “өөр” хоньдоо ч Тэрээр\nАмин зүрхнээс хайрладаг.\nСүрлэг уул, цавчим хадаар хайж,\nСүрхий гүн ус руу ч ордог\n\n[Chorus]\nТамирдан цөлөөр тэнүүчлэх,\nТэд бээрч, дааран, цангаж байна.\nТуслан аврахаар яарсаар Тэр\nТэднийг сүрэгт нь авчирна.\n\n2. Сүргийн хурга бүрийг Хоньчин\nСэтгэлээсээ хайрладаг.\nБэлчээр дээрээс зарим нь дайжиж,\nБээрч дааран, цангаж өлсдөг.\nСайн Хоньчин сайх төөрсөн хургаа\nСанаа тавин хайсаар байна.\nХөөр баяртайгаар тэднийг авч ирж,\nХэт их үнээр аварчээ.\n\n[Chorus]\nТамирдан цөлөөр тэнүүчлэх,\nТэд бээрч, дааран, цангаж байна.\nТуслан аврахаар яарсаар Тэр\nТэднийг сүрэгт нь авчирна.\n\n3. “Ерэн есөн” хонийг Хоньчин\nСэтгэлээсээ хайрладаг.\nТамирдан, цөлөөр тэнүүчлэх\nТөөрсөн хоньдыг хайрладаг.\nСонс! Тэрээр цөхрөлтгүй дуудаж,\nСэтгэлээсээ гуйсаар байна.\n“Хорооноос минь төөрсөн тэднийг\nХайхад туслахгүй гэж үү?”\n\n[Chorus]\nТамирдан цөлөөр тэнүүчлэх,\nТэд бээрч, дааран, цангаж байна.\nТуслан аврахаар яарсаар Тэр\nТэднийг сүрэгт нь авчирна.\n\n4. Урин дуудах бэлчээр ногоон,\nУс мөрний урсгал дөлгөөн.\n“Тэгье, ерөөлт Эзэн минь!” гэж\nТанд таалан хариулъя, бид.\nДулаан хайраа бидэндээ өгч,\nТуслах хоньчноо болгоно уу.\nБэдрэн тэнэх хоньдыг Тань хайя,\nБиднийг цөл рүү илгээгээч.\n\n[Chorus]\nТамирдан цөлөөр тэнүүчлэх,\nТэд бээрч, дааран, цангаж байна.\nТуслан аврахаар яарсаар бид.\nТэднийг сүрэгт нь авчирна.\n