1. Дайнд бүгд мордох адил Давш! \nХристийн дайчид аа. \nТүүний загалмайг барьж, \nТэргүүнд нь явцгаа. \nТүмний хаан Эзэн Христ \nТэмцэлд удирдана. \nТүүний тугийг харцгаа, Тулаанд урагшил.\n\n[Chorus]\nДайнд бүгд мордох aдил Давш! \nХристийн дайчид аа. \nТүүний загалмайг барьж, \nТэргүүнд нь явцгаа.\n\n2. Сүрт ялалтын сургаар\nСатанчууд зугтана.\nИймээс Христийн дайчид аа,\nИх ялалт өөд давш.\nТод магтууны цуурайнд\nТамын суурь ганхана.\nАя дуугаа өндөрсгөөч,\nАх нар минь, түрээч.\n\n[Chorus]\nДайнд бүгд мордох aдил Давш!\nХристийн дайчид аа.\nТүүний загалмайг барьж,\nТэргүүнд нь явцгаа.\n\n3. Бахдам сүрлэг арми—\nБурханы Сүм давшина.\nЭртний гэгээнтнүүдийн\nЭл замаар алхана.\nНэгдмэл нэгэн бие бид\nНэгэнт үүрд хамт байна.\nИтгэл, хайр, сургаалд бид\nИйнхүү бат нэгдэнэ.\n\n[Chorus]\nДайнд бүгд мордох aдил Давш!\nХристийн дайчид аа.\nТүүний загалмайг барьж,\nТэргүүнд нь явцгаа.\n\n4. Хөөрч баясах бидэнтэй\nХүмүүс ээ, нэгдээч.\nЯлалтын дууг түрэн,\nЯг одоо дуулаач:\nАлдар суу, хүндлэлийг\nАгуу Хаан, Христ Танд.\nЭлч нар, хүмүүс энэ дууг\nЭртнээс дуулсаар буй.\n\n[Chorus]\nДайнд бүгд мордох aдил Давш!\nХристийн дайчид аа.\nТүүний загалмайг барьж,\nТэргүүнд нь явцгаа.\n