Number 146
Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол?
Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол?
1. Бид тэнгэрлэг гэртээБүгд дахин уулзах үедЗүрх сэтгэлийн дуун ямар байх бол!Хальсан тэдэнтэйгээХагацахгүй үүрд нэгдэхэдХэсүүчлэн бэдрэх хэн ч үгүй юм.Хайр дүүрэн гэртээ бидХагацахгүй үүрд нэгдэхэдЗүрх сэтгэлийн дуун ямар байх бол!
2. Аз жаргал, баяслыг мааньАйлтгах дуун ер үгүй чБид ахин дахин дуугаа өргөнө.Буцан одсон тэднийгБид үнсэж мэндчилэн,Баяр баясал халгин цалгин угтана.Буцан одсон тэднийгБид үнсэж мэндчилэн,Баяр баясал халгин цалгин угтана.
3. Бурханыхаа хаант улсадБидний харах зүйлийгБүрэн илтгэх үг хэдий үгүй чБаяр хөөр, жаргал ньБодгалийн маань аялахЗүрх сэтгэлийн тэнгэрлэг дуунд байна.Бидний харах зүйлийнБаяр хөөр, аз жаргалыгЗүрх сэтгэлийн дуун л тов тод илтгэнэ.
4. Тэнгэрлэг Эцэг, ЭхТэвэрч, биднийг угтахадБаяссан бид ямар дуун аялах бол!Тэнгэрлэг Эцэг, ЭхТосож, бидэнтэй уулзахадХөөр баяр, хайраар зүрх сэтгэл цалгина.Хамгийн жаргалтай цагтХөөр баяр зүрхэнд цалгихадБаяссан бид ямар дуун аялах бол!
Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942
Ая: Виллиам Клэйсон, 1840–1887