Number 150
Эцэг минь ээ
Эцэг минь ээ
1. Дээд тэнгэрийн гайхамшигт ордондАмьдран суух Эцэг минь ээ,Дахин хэзээ оршихуйд Тань орж,Агуу Таныг харах вэ?Ариун ордонд Тань миний сүнсТантай амьдарч байсан уу?Анх балчир байхаасаа л би тэндТаны дэргэд өссөн үү?
2. Агуу зорилгоор Та намайгАлтан дэлхий рүү илгээв.Ямар найз нөхөдтэй байснаа ч,Яаж мэндэлснээ ч санахгүй нь.“Чи эндхийнх биш” гэх дуу хоолойЧихэнд шивнэх мэт болоходИлүү ариун тэр оршихуйгаасЭнд ирснээ би мэдэрдэг.
3. Таныг Эцэг хэмээн дууд гэжТэнгэрээс Сүнс надад заасан.Мэдлэгийн түлхүүр сэргээгдтэлМэргэн учрыг мэдсэнгүй.Тэнгэрт орших эцэг маань ТаГанц бие гэж үү? Үгүй юм!Гагцхүү мөнхийн үнэн намайгТэнгэрлэг эхтэйг хэлдэг.
4. Зуурдын оршихуйгаас одохдоо,Мөнх бус биеэ орхихдооЭцэг Эх минь Та нартай биЭргээд өргөөнд Тань уулзах уу?Дэлхийд ирсэн зорилгоо биДуулгавартай биелүүлбээсТэнгэрт дэргэд Тань амьдрахыгТа хоёр минь зөвшөөрнө үү.
Үг: Элиза Р.Снөү, 1804–1887
Ая: Джеймс МакГрэнахэн, 1840–1907