Number 165
Бурханы бүх хөвгүүн ирцгээ (Эрэгтэйчүүд)
Бурханы бүх хөвгүүн ирцгээ (Эрэгтэйчүүд)
1. Санваар хүлээн авсан Бурханы бүх хөвгүүн ирцгээ.Сайн мэдээг түгээцгээн, Түүний хүмүүсийг цуглуул.Тараагдсан Израилыг нэгтгэх,Хожмын үеийн ажил эхлэв.Хургыг магтах тэднийг Сионд буцаан авчир.
2. Эргээч, тарж бутарсан хоньд оо, Хоньчныхоо дууг сонс.Эртнээс зөгнөн хэлсэн тэр адислал ирэх үедБошиглогчдын угтан харснаарБурхан таныг сүрэгтээ авч,Хургыг магтахаар таныг Сионд авчирна.
3. Наманчил, баптисм хүрт, нүглийнхээ өршөөлийг ав.Нэгдэн нийлэхийн төлөө, Сүнсний агуу хүчийг хүрт.Бүхий л зовлонгоо Түүнд даатга.Бурхан залбирлыг тань сонсож,Хургыг магтахаар таныг Сионд, гэртээ авчирна.
4. Түмэн зовлон, бэрхшээл бүрэн дуусах тэр л үедТаны сүнс Амилуулалт хүлээн, дээш хөөрөн одно.Тийн та түүний оршихуйд баясаж,Тэнгэрлэг баяр хөөрөөр дүүрч,Мянган жил Хургыг магтахаар Сионд амьдарна.
Үг: Томас Дэвинпорт, 1815–1888
Ая: Орсон Пратт Хүйш, 1851–1932