1. Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.Уужуу саруул ухаанд хүч бий.Уур уцаараа эс бариваасБилгийн мэлмий тань харанхуйлж,Болчимгүй үйлдэлд хөтөлнө.
Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.
2. Бодол сэтгэлээ хянаарай.Буруутган шүүмжлэх зэмлэлҮнэний үер мэт бууж ирсэн чӨстнөө ч, найз нөхрөө ч бүү шүү.Гэрлийн цацраг тусах агшиндГорхины гүндхийг хардаг шигАливааг шийдэхээсээ урьтаад таАзнаж, чих тавин сонс оо.
Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.
3. Санаанд ороогүй саар явдалСэтгэлийг тань хямраах үедБодол сэтгэлээ захирваасБугшсан таагүй нь дундарна.Хилсээр таныг гүтгэсэн үү?Хорвоо нүүр буруулаа юу?Холч ухаанаар тунгаан цэгнэж,Хилэнт омгоо захираарай.
Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.
4. Та гэмгүйг цаг хугацаа таниулж,Тэвчээр, хүндлэл авчирна.Тусалж хамгаална гэж мэдээд,Тайван амар байж болно.Эрхэм журамт хүмүүст байдагЭнгүй торгон мэдрэмжийгЭзэний сайн мэдээний илчлэлтЭнэрэл хайраар хөглөнө.
Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.
5. Зүрх сэтгэлдээ өр зөөлөн тэдЗөв чандад сурч хатуужин,Тайван амгалан байдалтай,Тууштай нягт байх нь чухал.Бие биеэ зовоож бүү шархлуул,Бачуу занг ухаанаар дав.Бодол сэтгэлээ хяна, та нар.Бусдыг зөв замд зааж сурга.
Бодол сэтгэлээ хяна, ах миньБачуу түргэн зангаа зас.Овлигогүй сэтгэлээ номхруулж,Онч мэргэн ухаанаар шийд.
Үг: Чарльз В.Пэнрөүз, 1832–1925. © 1948 IRI
Ая: Жорж Ф.Рүүт, 1820–1895