1. Эзэний үгэнд итгэсэн гэгээнтнүүд ээ,Итгэл тань хэчнээн бат бөх суурьтай билээ!Хайр, энэрэл эрсээр Аврагч руу ирсэн чамд,Аврагч руу ирсэн чамд, Аврагч руу ирсэн чамдАврагч чинь өөр юу хэлж чадахсан билээ?
2. Өвчин эмгэгт автсан ч, эрүүл энх байсан ч,Үгээгүй ядуу, үлэмж баян байсан ч,Орон гэртээ, алс газар, тэнгист байсан чЧамд хэрэгтэй бол Би, чамд хэрэгтэй бол Би,Чамд хэрэгтэй бол Би тайвшруулан тусална.
3. Бүү ай! Бүү зов! Би чамтай хамт байх болно.Чиний Бурхан Би чамайг энэрэн ивээнэ.Чамд Би хүч өгөн, тусалж, зоригжуулна.Миний шударга мутраас, миний шударга мутраас,Миний шударга хүчит мутраас хөтлөөрэй.
4. Гатал гэж хэлснээр гүн усыг туулах цагтГай зовлонгийн голд чамайг живүүлэлгүй,Туйлдсан үед чинь Би хамт байж адисална.Чамайг цэвэршүүлнэ, чамайг цэвэршүүлнэ,Чамайг зовлон шаналал чинь цэвэршүүлнэ.
5. Бэрхшээл зовлонгийн гал замд чинь дүрэлзэхэдБи чамд ач ивээлээ харамгүй өгнө.Дүрэлзэх галын дөл чамайг гэмтээхгүй,Алт цэвэршүүлэх мэт, алт цэвэршүүлэх мэт,Алт цэвэршүүлэх мэт ариусгах болно.
6. Ард түмэн минь насан өндөр болсон авчАгуу хайр минь мөнхийн, хувиршгүйг мэднэ.Санчигны үс нь бууралтах тэрхүү цагтХурга тэврэх мэт Би, хурга тэврэх мэт Би,Хурга тэврэх мэт Би тэднийг тэвэрнэ.
7. Авралын төлөө Есүст итгэж найдсанАль ч хүнийг Би дайсных нь гарт орхихгүй.Там итгэлийг нь сулруулахыг оролдсон чБи хэзээ ч орхихгүй, Би хэзээ ч орхихгүй,Би хэзээ ч орхихгүй, түүнийг орхихгүй.
Үг: Робэрт Кийний үгийг авч ашиглав. Ойролцоогоор 1787 он. Энэ дуулал 1835 оны Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм анхны дуулалд орсон байжээ.
Ая: Ж.Эллисийн аяыг авч ашиглав. Ойролцоогоор 1839 он.