Number 40
Бурхан бол хайр
Бурхан бол хайр
1. Цэцэг алагласан дэлхий,Цэнгэг агаар, нар, бороо,Дээд тэнгэрийн захгүй уудам,Далайн сүр жавхлант мандал —Бүхий л зүйл хамтдаа хоршин,Бурхан бол хайр гэж хэлнэ.
2. Уул, толгод, хөндийн цуурай,Урьхан салхины тод сэвшээ,Ургамал усны чимээ,Уран шувуудын жиргээ —Бүгд хамтдаа нэгэн дуугаарБурхан бол хайр гэж дуулна.
3. Зүрх сэтгэлээс ундардагЗүйрлэшгүй итгэл бүхэнГазар дэлхийн гэрт ирдэгГайхамшигт адислал бүр —Бүхий л тэнгэрээс ирэх дуунБурхан бол хайр гэж шивнэнэ.
Үг: Томас Р.Тэйлор, 1807–1835, өөрчилж зассан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.
Ая: Томас С.Григс, 1845–1903