1. Амьдралын асуудлаас амсхийн,
Амрах мөч бидэнд бий.
Аврагчид ганцаар залбирахдаа
Амгаланг би мэдэрнэ.
Өдөр бүр би ганцаараа
Өвдөг сөгдөн залбирахсан.
Хүмүүнд өгсөн энэ бэлэг
Бурхантай намайг холбоно.
2. Сайхан тэнгэр элч нар Бурханыг
Сайшааж магтан дуулдаг.
Тэнгэрт хүрэх нарийн замыг
Ганцаар залбирч олно.
Өдөр бүр би ганцаараа
Өвдөг сөгдөн залбирахсан.
Хүмүүнд өгсөн энэ бэлэг
Бурхантай намайг холбоно.
3. Амьдралын их шуурганд автан,
Айж цөхрөх тэр агшинд
Ганцаар залбирахыг Тэр сонсдогт
Сэтгэл минь тайвширдаг.
Өдөр бүр би ганцаараа
Өвдөг сөгдөн залбирахсан.
Хүмүүнд өгсөн энэ бэлэг
Бурхантай намайг холбоно.
4. Харгуй зам минь өргөсөөр дүүрч,
Хорт дайсан хөл тушихад
Аврагчид ганцаар залбирвал
Аврахаар Тэр ирнэ.
Өдөр бүр би ганцаараа
Өвдөг сөгдөн залбирахсан.
Хүмүүнд өгсөн энэ бэлэг
Бурхантай намайг холбоно.