1. Тэртээх өндөр уулын оргил руу ч,Тэнгисийн догшин шуурга руу ч,Дайны тэргүүн шугам руу ч гэсэнДуудахгүй биз, Бурхан минь.Зөөлөн дуу Тань гэвч намайг дуудваасЗам зүгээ би мэдэхгүй чХайрт Эзэнийхээ мутраас барьж хариулна.Хаа дуудсан ч би явах болно.
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсанХээр тал, уул, ус руу ч явна, би.Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.Хүссэн тэр хүн Тань болно, би.
2. Есүсийн айлдах байсан үгийгЭнд би өнөөдөр хэлье.Эндэж алдсан нэгнийг одоо олж,Эргэн ирэхэд нь тусалъя.Харгуй зам минь бартаатай байлаа чХайрт Аврагч маань удирдваасТэнхээ мэдэн, би цуурайтуулна,“Таны хэл гэснийг би хэлнэ.”
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсанХээр тал, уул, ус руу ч явна, би.Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.Хүссэн тэр хүн Тань болно, би.
3. Эх дэлхийн энгүй уудам талбайнЭгэл жирийн тэр нутагтЦовдлогдсон Есүсийн төлөө биЦаг наргүй хөдөлмөрлье.Бурхан Таны хайрыг мэдэх тулБүхнээ Тандаа даатгая,Хүслийг Тань сэтгэлээсээ гүйцээн,Хүссэн тэр хүн Тань болно, би.
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсанХээр тал, уул, ус руу ч явна, би.Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.Хүссэн тэр хүн Тань болно, би.
Үг: Мари Браун, 1856–1918
Ая: Кэрри И.Раунсэфэл, 1861–1930