Number 140
Үнэн гэж юу вэ?
Үнэн гэж юу вэ?
1. Үнэн гэж юу вэ? Бүх эрдэнэсээс илүүҮнэт эрдэнэ билээ, тэр үнэн.Эцэстээ үнэний үнэ цэн үнэлэшгүй болж,Эзэрхийлэгч хааны алтан титэм чЭгнэгт хөсөр хаягдах юм.
2. Үнэн гэж юу вэ? Хамгийн дээд шаг-нал-Тийн Бурха-ны ч, хүний ч хүслэнт шагнал.Тэртээх газрын гүнээс үнэнийг эрэн хай.Тэнгэрийн хязгаар хүртэл тэрхүү үнэнийг эрж хай.Туйлын эрхэм зорилго энэ билээ.
3. Гуйвшгүй шударга ёcны хүчит салхиндГанхан унана, хааны эрх мэдэл.Гагцхүү үнэний багана үүрд сүндэрлэн зогсоно.Гэрэлт үнэний бат цамхаг нь нуралгүй үлдэхэдГамшигт дарлагчийн найдвар бөхнө.
4. Үнэн гэж юу вэ? Энэ бол эхлэл, төгсгөл.Тэрхүү үнэн үүрд орших учраас.Тэнгэр газар нурж, ертөнц сүйрч хөмөрсөн чМуу муухайг даван туулсан бүхний эх үнэнМөнх оршин, хэзээ ч хувирахгүй.
Үг: Жон Жэйкс, 1827–1900
Ая: Эллэн Нөүлс Лэминг, 1820–1905